Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

6
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 5. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй, улаан морь өдөр.

  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Мод

Наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here