Нүүр хуудас Нийгэм Зудын эрсдэлийг урьдчилан тооцоход Японы эрдэмтэнтэй хамтарна

Зудын эрсдэлийг урьдчилан тооцоход Японы эрдэмтэнтэй хамтарна

0
zudiin-ersdel-2019
Зудын эрсдэлийг урьдчилан тооцоход Японы эрдэмтэнтэй хамтарна

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Чүү-оо” их сургуулийн профессор, МУИС-ийн Хүндэт доктор Ватанабэ Масаг /2019.02.13/-ий өдөр хүлээн авч уулзлаа.

Доктор, профессор Ватанабэ Маса нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн талаар олон жил дагнан судалгаа хийж буй эрдэмтэн бөгөөд сүүлийн жилүүдэд зудын эрсдэлийг урьдчилан тооцох чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Их сургууль болон Шинжлэх ухааны академитай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд сүүлийн хорин жилийн цаг агаар, хөрсний байдал, ургамлын гарц зэрэг үзүүлэлтэд үндэслэн, нарийвчлан судалснаар өвөл болохоос гурван сарын өмнө 85 хувийн магадлалтайгаар зуд болох эсэхийг урьдчилан таамагладаг байна.

Тэрбээр, уг төслийн хүрээг өргөжүүлж, зудын эрсдэл тохиолдож болзошгүй нөхцөлд гарах зардлыг бууруулах зорилгоор дэвшилтэт технологи ашиглах төсөл хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа Дэд сайд Ж.Саулед танилцууллаа.

Цахилгаан зарцуулдаггүй, нарны хавтангаар ажилладаг, мах нөөцлөх зориулалттай тусгай хөргүүрийн тусламжтайгаар зуднаас урьдаж их хэмжээгээр мах нөөцөлж экспортлох нь малчдын амьжиргааг дэмжих ач холбогдолтой төслийг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр зудын эрсдэлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээ авах талаарх түүний санаачилгыг сайшаагаад, хамтарч ажиллах боломжтой гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here