Нүүр хуудас Нийгэм Зарлан мэдээллийн системд холбогдсон байгууллагын ажилтнууд сургалтад хамрагдлаа

Зарлан мэдээллийн системд холбогдсон байгууллагын ажилтнууд сургалтад хамрагдлаа

67
0

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулаад удаагүй байна.

Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулсанаар гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх техникийн бүрэн боломж бүрдэхээс гадна ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ЭМЯ зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын шуурхай удирдлагын төвүүдтэй шууд холбогдож, харилцан мэдээлэл солилцох техникийн бүрэн боломжтой болсон юм.

Тус төвөөс Зарлан мэдээллийн системд холбогдсон Ус цаг уур орчны шинжилгээний газар, Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнтэй хамтран харилцан ажиллагааны сургалт, дадлагыг зохион байгууллаа. Зарлан мэдээллийн системд Ус цаг уур орчны шинжилгээний газар, Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс гараар болон автоматаар ирсэн мэдээ, мэдээлэлд Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв хэрхэн дүн шинжилгээ хийж, зарлан мэдээлэл явуулах үйл явц, үр дүнг тооцох тухай ерөнхий ойлголтыг өгөх зорилгоор дээрх байгууллагуудын инженер, ажилтнуудыг хамруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here