Нүүр хуудас Нийгэм Замын ослоор амь үрэгдсэн 562 хүний, 422 нь орон нутагт амь эрсэджээ

Замын ослоор амь үрэгдсэн 562 хүний, 422 нь орон нутагт амь эрсэджээ

5
0
zam-teewriin-osol-oron-nutag-2019
Замын ослоор амь үрэгдсэн 562 хүний, 422 нь орон нутагт амь эрсэджээ

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон МУ-ын ЗХД-ийн зүйлт, заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.

Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-нь хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна зөрчилд холбогдогсдын 75% нь буруу жолооны хүрдтэй 81% нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байна.

~Замын ослоор амь үрэгдсэн 562 хүний, 422 нь орон нутагт амь эрсэджээ~

2018 онд зам тээврийн осолд 5323 хүн өртөж 4761 хүн гэмтэж 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутагт үүний 45 хүүхэд байдаг бөгөөд 34 нь буюу 74% орон нутгийн замд гарсан байгаа.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд, нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 186 цэгт 24 цагаар 58 автомашин бусад техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан энэ хугацаанд нийт 744.854 тээврийн хэрэгсэл шалгаж, 119.252 иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 177.873 зөрчил илрүүлж, хяналт шалгалтыг байнгын постоо түшиглэн хөдөлгөөнтэйгээр зохион байгуулсаны үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 55 нэгж буюу 18.3% хүний амь нас хохирсон 24 нэгж буюу 24%, гэмтсэн хүн 16 нэгж буюу 9.6%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here