Нүүр хуудас Нийгэм “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээний манлайлагч оюутнууд шагнууллаа.

“Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээний манлайлагч оюутнууд шагнууллаа.

120
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар хотыг гадаадын жуулчинд ээлтэй, аялагч, жуулчид тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхээр  Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар,  Монголын оюутны холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг жуулчны улирлын хугацаанд /6,7,8-р сард/ их, дээд сургуулийн 30 оюутныг хамруулан амжилттай зохион байгуулж, ажлаа дүгнэлээ. “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017”  арга хэмжээ нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа оюутан цагдаа нар нь гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд  аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж,  гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж, бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан долоон оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна. Оюутан Э.Ундрах-Эрдэнэ /МУИС/, Т.Болормаа /ХААИС/, Г.Номундарь /МУИС/ нарыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Өргөмжлөл, мөнгөн шагналаар, оюутан О.Бат-эрдэнэ, Ж.Анужин нарыг нийслэлийн Цагдаагийн газраас Талархал, мөнгөн шагналаар, оюутан Э.Уугантуяа, Ж.Төрболд нарыг Монголын оюутны холбооноос Манлайлагч оюутан, Манлайлагч залуу алтан медалиар тус тус шагнажээ. Эдгээр оюутан нь Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн жуулчид ихээр зорчдог гудамж, талбайн 15 чиглэлд 300 хүн/цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж,  нийслэл хотод зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт, Улаанбаатарын шөнийн гэрэлт гудамж, Үндэсний их баяр наадам, Даншиг наадам-Хүрээ цам-2017 зэрэг гадаад, дотоодын жуулчид ихээр оролцсон арга хэмжээний үеэр ажилласнаар гадаадын иргэд, жуулчидтай холбогдол бүхий хэрэг, зөрчил гараагүй байна. НАЖГ, НЦГ, НОБГ-аас гаргасан түүх, соёл, үндэсний их баяр наадам, хэв журам, онцгой байдал, эрүүл ахуйн чиглэлийн товч танилцуулга, зөвлөмж бүхий  25  төрлийн 8600 гаруй  ширхэг эвхмэл танилцуулга, УБ хотын газрын зураг зэргийг түгээж, гадаадын 8752, дотоодын 5658 иргэнд эрх зүй, аялал жуулчлалын  мэдээ, мэдээллээр хангаж, гадаад, дотоодын олон жуулчин, иргэдийн талархлыг хүлээжээ. Оюутан цагдаа О.Бат-Эрдэнэ, Ж.Анужин нар АНУ-ын жуулчин “Union Pay” виза картнаасаа 36.000 төгрөгийн төлбөр хийхийг андуурч 3.600.000 төгрөг уншуулсан байсныг хэлмэрчилж тухайн АНУ-ын иргэний хохирлыг залруулж өгснөөр жуулчдаас талархал хүлээж, оюутан цагдаа жуулчны улиралд ажиллах ач холбогдолтойг харуулсан байна. Оюутан цагдаа ажилласан 6,7,8-р сард гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол өмнөх оныхоос 33,33 хувиар буурсан байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here