Нүүр хуудас Нийгэм Жолоочид АВТОБУС-аа угааж, их цэвэрлэгээ хийлээ

Жолоочид АВТОБУС-аа угааж, их цэвэрлэгээ хийлээ

34
0
niitiin-teewriin-tsewerlegee
Жолоочид АВТОБУС-аа угааж, их цэвэрлэгээ хийлээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд нэгдсэн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байна.

Цэвэрлэгээний ажлын хүрээнд БММЗ, Зүрх-Уул, Хужирбулан, Офицеруудын ордон, Нарангийн голын автобусны эцсийн буудлын 10043м2 талбайн 44 шуудай хогийг 179 жолооч, шалгагч нар цэвэрлэн ачуулсан.

1-р баазын 150 автобус, 2-р баазын 120 автобус, троллейбусны гадна дотор угаалга цэвэрлэгээг хийж, дотор заалны эвдэрсэн бариул, эд зүйлсийг засаж сэлбэн суудлын бүрээсүүдийг угаалаа.

Мөн нийт ажилтнууд нэгтгэлийн өрөө тасалгаа, хурлын заал, баазын талбай,хөдөлгөөн удирдах төв, засвар үйлчилгээний станц, амралтын өрөөг угааж цэвэрлэж байна.

2019 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд нийт 285 жолооч, 101 шалгагч нар автобусны гадна дотор талыг дахин угааж цэвэрлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here