Нүүр хуудас Нийгэм Жимстэй тарагнаас ХУЛГАНА гарсан гэдэг нь нотлогдоогүй!

Жимстэй тарагнаас ХУЛГАНА гарсан гэдэг нь нотлогдоогүй!

9
0
jimstei-tarag
Жимстэй тарагнаас ХУЛГАНА гарсан гэдэг нь нотлогдоогүй!

Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэн Б-ээс ирүүлсэн “Сүү” ХК-ний үйлдвэрлэсэн /1 л-ийн савлагаатай/ жимстэй тарагнаас хулгана гарлаа. Шалгаж өгнө үү гэх гомдлыг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээн шалгасан.

ШАЛГАЛТЫН ЯВЦАД:
1. Гомдолд дурьдагдсан “Сүү” ХК-ийн үйлдвэрлэсэн жимстэй тарган дотор байсан хулганыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шинжилгээнд хамруулсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Лавлагаа лабораторийн тасгийн шинжилгээний дүнгийн хуудас, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2б/231 тоот албан бичигт тус тус дурьдсанаар … жимстэй тарганд байсан амьтны зүйлийг тодорхойлоход Mus.musculus зүйл буюу гэрийн хулгана болохыг тогтоож, лабораторийн шинжилгээ хийхэд зоонозын халдварт өвчний үүсгэгч илрээгүй болохыг тодорхойллоо.

2. Гомдол гаргагчийн охины 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд өгсөн ялгадасны Г-19-9186 дугаартай шинжилгээний хариу /2019.05.07-ны өдөр хуулбар/-г гаргуулан авсан. Шинжилгээний дүнгээр эмгэг төрөгч илрээгүй байна.

3. Гомдолд дурьдагдсан “Сүү” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэсэн Амтлаг тараг 2,5% /гүзээлзгэнэтэй/ жимстэй таргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр дээрх тараг нь Монгол Улсад мөрдөж буй Эсэг цагаан идээ MNS 4229:2011 стандартын шаардлага хангалаа.

4. “Сүү”ХК-ийн тарагны үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн савлах шат дамжлага битүү системээр явагддаг тул технологийн явцад гаднаас хулгана орох боломжгүй болох нь хяналт шалгалтаар тогтоогдлоо.

Иймд дээрх байдлаас дүгнэхэд гомдол гаргагч иргэн Б-ийн “Сүү” ХК-ийн үйлдвэрлэсэн жимстэй тарагнаас хулгана гарсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here