Нүүр хуудас Нийгэм Е.Сагсай: Юу болсныг би өнөөдөр тод санахгүй байна!

Е.Сагсай: Юу болсныг би өнөөдөр тод санахгүй байна!

16
0
sagsai
Прокурор асан Е.Сагсай

 Е.Сагсай прокурортой “Өдрийн сонин” ярилцжээ. Түүний ярилцлагаас товч ишлэл хүргье.

– Миний тухай янз бүрийн мэдээллүүдийг олон түмэнд, нийгэмд түгээж, нийгмийн тархийг угаах гэсэн, хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдсан ноцтой хар пиар зөндөө хийлээ. Энэ бүх нэвтрүүлэг, бичлэгүүдийг би өөрөө харлаа.

– Телевизээр гаргаж байгаа бичлэг бол 2009 онд болсон үйл явдлын бичлэг байна лээ. Өөрөөр хэлбэл, одоогоос арван жилийн өмнө болсон үйл явдал. Гэхдээ бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй.

– Тухайн үед гэнэтийн үйл явдал болсон. Хоёр залуу орж ирж шантаажилж, дарамталсан, айлгасан, би өөрөө согтуу байсан. Олон жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ. Яг ямар үйл явдал болсныг би өнөөдөр тод санаж чадахгүй байна.

– Нөхөр нь шоронд орсон эмэгтэйтэй албан тушаалаа ашиглаж, түүнд бэлгийн дарамт үзүүлж, дарамталсан асуудал ерөөсөө байхгүй.

– Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга гэдгээр нь эчнээ мэднэ. Гэхдээ ийм мэдээлэл тарааж байгаад нь гайхаж байна. Би хууль хяналтын байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс яллах үүргээ гүйцэтгэдэг ийм үүрэгтэй хүн. Энэ ажил үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн. Энэ бол миний албаны бөгөөд надад оногдсон үүрэг байсан.

– Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас 30 орчим насны хоёр залуу орж ирж, хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамтлан рекетлэх замаар бичлэгийг хууль бусаар хийсэн. Би одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр, энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна.

– Яагаад гэвэл бичлэг хийсэн хоёр хүн, түүнийг зохион байгуулж байгаа хүмүүс намайг хууль бусаар мөрдөж мөшгөсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Бусдын зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд хууль бусаар нэвтрээд зогсохгүй дуу дүрсний бичлэг хийж байгаа үйлдэл нь ч өөрөө хууль бус. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулиудыг зөрчсөн, хууль бус ажиллагаа.

– Би тэр үед нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор ажилтай байсан. 2009 оны долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр байсан санагдана. Ээлжийн амралтаа аваад амарч байхад таньдаг хүн утагдаж гэртээ урьсан юм. Үүний дагуу тэдний гэрт явж очсон. Намайг очиход цай, хоол бэлдсэн байсан, танил маань “Амралтаа авчихсан юм чинь амралтыг чинь ёсолъё” гэж архи задалж дайлсан.

– Намайг тэднийд согтуу байж байхад гэнэт л гэрэл чийдэн болоод л хоёр хүн орж ирээд л хашхирч дарамталж бичлэг хийсэн. Би энэ асуудлыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд шалгуулна. Бичлэг хийсэн хүмүүс, хэний даалгавраар, ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн тухайгаа хуулийн байгууллагад тайлбарлах байх.

– Би тэр айлын талаар дэлгэрэнгүй яривал намайг гүтгэж, хууль зөрчөөд бичлэг хийж, тэрийг нийтэд дэлгээд байгаа хүмүүсээс ялгаагүй болчихно шүү дээ. Хувь хүн айл гэрийн нууц задлаад яах вэ дээ

– Хүнд чинь ичих, санаа зовох гэж юм байна шүү дээ. Хэдийгээр би ямар нэг хууль зөрчсөн, буруу зүйл хийгээгүй ч айлд согтуу байхад минь орж ирж дарамталсан нь миний хувийн амьдрал, хувийн нэр төртэй холбоотой байсан учраас гомдол гаргаагүй

– Монгол Улсад шударга бусын хонгил байдаг эсэхийг би мэдэхгүй. Шударга бусын хонгил байхгүй гэдэгт би итгэдэг. Зарим улс төрчдийн зохиосон зохиомол нэр томьёо байх гэж ойлгодог.

– Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр болон дараачийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Ц.Элбэгдорж Сагсайгийн но-г мэддэг байсан учраас Сагсайд үүрэг өгч, энэ ажиллагааг хийлгэсэн байна” гэх мэтээр ярьсан. Тийм зүйл огт байхгүй.

– Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй нэг ч уулзаж, ярилцаж үзээгүй.

– Хуульд нийцсэн, шударга ёсны үйлдлийг мушгин гуйвуулж, хууль бус ажиллагаа явуулахыг “Сагсайдах” гэж нэртэй байх мэтээр нэрлэж, хүний нэр усыг элдвээр хэлэх чинь илэрхий доромжилж, мушгин гуйвуулж байгаа үйлдэл.

– 2012 оны есдүгээр сарын үе шиг санаж байна. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн надтай уулзъя гэж санал тавьсан. Би тэр хүнтэй уулзсан.Тэр хүн надтай уулзаад “Манай Н.Энхбаяр даргын гарт чиний тухай, чиний хувийн амьдралын тухай ноцтой мэдээлэл бүхий бичлэг байна. Тийм учраас Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг” гэдэг асуудал тавьж байна. Хэрэв энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж байна шүү” гэсэн. Хэрвээ тэр бичлэгийг олон нийтэд тараах юм бол тарааж байгаа үйл явц нь өөрөө хууль бус болох ёстой. Тийм учраас хувийн эрх ашгаа дээгүүр тавьж, албаны эрх ашгаа хойш нь тавьж би өөрийн нэр төрөө бодож, хууль бус үйлдэл хийхгүй ээ. Энэ хүний хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруутай эсэхэд дүгнэлт хийнэ. Тийм учраас би цагаатгах санал тавьж чадахгүй юм байна” гэж хэлээд явуулсан.

– Дарамталж бичлэг хийсэн нь үнэн ч нийтэд цацахаас өмнө эвлүүлэг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлаар би гомдол гаргахаа өмнө илэрхийлсэн тул шалгах газар нь шалгаж, хэн юу гэж хэлсэн талаар тогтоох байх а.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here