Нүүр хуудас Нийгэм Дөрөвдүгээр амаржих газар ирэх онд ашиглалтад орно

Дөрөвдүгээр амаржих газар ирэх онд ашиглалтад орно

300
0

Бүр 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ХУД-ийн 10-р хороонд 2.4 га газар олгож, 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн ч санхүүжилтгүйн улмаас барилгын ажил зогсоод байсан билээ.

Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар IV амаржих газрын барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулах ажлыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.

Барилгын ажил хэдийнэ 65 хувьтай болсон тул санхүүжилт шийдэгдсэнээр тус эмнэлэг ирэх оны наймдугаар сард ашиглалтад орох боломжтой болж буй юм.

Олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ирэх оноос иргэдэд үйлчилж эхлэх нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here