Нүүр хуудас Нийгэм Дэлхийд Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа У.Билгүүн 6 хэлээр ярьдаг.

Дэлхийд Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа У.Билгүүн 6 хэлээр ярьдаг.

71
0

Олон улсын боловсролын үзүүлэлтийг судалдаг байгууллагаас дэлхийн шилдгийн шилдэг 25 сургуулийг жагсаахад бүх үзүүлэлтээрээ тэргүүлсэн Харвардын их сургуулийг 21-хэн настайдаа Монгол хүн дүүргэлээ. Зургаан хэлээр ярьдаг У.Билгүүн Харвардын их сургуулийг харьцангуй залуудаа дүүргэж буй гэсэн үг юм. Тэрбээр тус сургуулийг улс төр, эдийн засгийн мэргэжлээр төгсчээ.  У.Билгүүний  хувьд янз бүрийн хэл сурсан туршлагаа эргэн харвал бараг тэр чигээрээ л өөрийн сонирхлоороо дамжуулж хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна. 11 настайдаа дөнгөж Англи хэл сурч эхэлж байхад Харри Поттерийн тав дугаар боть номны орчуулга хэвлэгдэн гарахыг хүлээж тэсэлгүй Англи хэл тааруу мөртлөө Англиар нь шууд уншиж байв. Номыг нь хагас дутуу ойлгож байсан ч Харри Поттерийн улаан фен тул 700-аад хуудас номыг дахин дахин шимтэн уншиж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here