Нүүр хуудас Нийгэм Г.Доржзодовт “Улсын баатар” цол олгох…

Г.Доржзодовт “Улсын баатар” цол олгох…

113
0
Г.Доржзодовт “Улсын баатар” цол олгох...
Г.Доржзодовт “Улсын баатар” цол олгох...
Г.Доржзодовт “Улсын баатар” цол олгох нь тодорхойгүй байна
Зуны халуун, сонгуулийн халууралтай зэрэгцэн 60 тэрбум нэртэй пайз зүүж олны анхаарлын төвд орж ирсэн Г.Доржзодовт Ерөнхийлөгч Х.Баттулга “улсын баатар” цол өгнө гэж амласан. Одоогоор түүнийг шагнуулахаар нэр дэвшүүлсэн өргөдөл ирээгүй болохыг Ерөнхийлөгчийн институцын холбогдох албаны хүмүүс хэлэв.
МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан гэх Д.Доржзодовыг сонгуулиас хойш мэдэх хүн байхгүй. Түүнийг хилээр гарч өөр нэгэн улсад амар тайван амьдарч байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрбээр хамгийн сүүлд 2011 оны 12 дугаар сарын 17-нд Монгол Улсын хилээр орж ирээд дахин гараагүй болохыг хил гаалийнхан хэлж буй. Ямартай ч иргэн Г.Доржзодов нь холбогдох хэрэггүй, хилээр нэвтрэх эрхээ хязгаарлуулаагүй эрх чөлөөтэй, олны нүд чихнээс нуугдаж яваа бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here