Нүүр хуудас Нийгэм Гэнэтийн халдлага, аюулд орсон үед өөрийгөө яаж хамгаалах вэ?

Гэнэтийн халдлага, аюулд орсон үед өөрийгөө яаж хамгаалах вэ?

350
0

Бид зурагтаар халдлага, дээрмийн тухай мэдээ үзсэн хэдий ч, надад лав ийм зүйл тохиолдохгүй хэмээн тоолгүй өнгөрдөг. Гэхдээ аюул занал хэлж биш, хийсч ирдэг гэдгийг санаж, үргэлж сонор сэрэмжтэй байхад буруудах зүйлгүй билээ. Та бүхэндээ гэнэтийн халдлага, аюулд орсон үед өөрийгөө хэрхэн хамгаалах тухай хэрэгтэй болоод үнэтэй зөвлөгөөг хүргэлээ.

1. Гараа зөв зангидах- Зодоонд хамгийн чухал нь гараа зөв зангидах байдаг. Та гараа зөв зангидвал цохилт тань илүү чанга байхаас гадна гарт өвдөлт мэдрэгдэх нь бага. Эрхий хуруугаа долоовор болон дунд хуруун дээгүүр давуулан байрлуулж, гараа зангидаарай. Энэ нь цохилтыг илүү чанга болгоно.                                                                                                                                                                                                                         2. Олсноос хэрхэн мултрах вэ?- Хэрвээ та гараа олсоор хүлүүлж байгаа бол хоёр гараа зангидаж, тохойгоо цээжнийхээ хоёр талд нааж байрлуулаарай. Ингэснээр таны гар хооронд зай үүсч, үүнийг ашиглан, олсноос сулрах боломжтой. Харин биеэ олсоор хүлүүлж байгаа тохиолдолд аль болох гүнзгий амьсгаа авч цээжээ төвийлгөх хэрэгтэй.                                                                                                                                                                                                                       3. Наалддаг туузнаас хэрхэн мултрах вэ?- та наалддаг туузаар хүлүүлсэн бол, үүнээс сулрах нь тун ч энгийн юм. Та хоёр гараа дээш өргөж, толгой дээрээ байрлуулаарай. Дараа нь хүчтэй, огцом доошлуулна. Энэхүү аргыг олон дахин давтсанаар та хялбархан туузнаас сулрах боломжтой.
6. Нууц үг ашиглах- Та гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгээ аюулд орсон үед ашиглах нууц үг зохиогоорой. Энэ нь таныг аврах чухал зүйл болж ч мэднэ гэдгийг санах хэрэгтэй.
  • Орой үдшийн цагаар явахдаа үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Та орой гэр рүүгээ харьж яваа бол чихэвч сонсож болохгүй бөгөөд хэн нэгэн араас дагаж байгаа эсэхийг үргэлж ажиглаж, аль болох хурдан яваарай.
  • Хэрэв хэн нэгэн араас тань дагаж байвал гараа зангидаж, зодолдох бэлтгэлээ хангаарай. Аль болох тайван байж, тухайн этгээдийг ойртоод ирмэгц нь цохиж, зугтах боломжтой.
  • Харин та зодолдож чаддаггүй нэгэн бол хамгийн зөв арга бол маш хурдан гүйж зугтах юм шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here