Нүүр хуудас Нийгэм Гэмт хэргийн 361 дуудлага иржээ!

Гэмт хэргийн 361 дуудлага иржээ!

43
0
gemt-hergiin-duudlaga
Гэмт хэргийн 361 дуудлага иржээ!

Шороон гахай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа,

дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэн ажиллав.

Улсын хэмжээнд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд нийт 11268 дуудлага,

мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944,

Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэн зохих шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here