Нүүр хуудас Нийгэм ГССҮТ: 11, 12 сард 108 хүн осголтын яаралтай тусламж авчээ

ГССҮТ: 11, 12 сард 108 хүн осголтын яаралтай тусламж авчээ

43
0
gemtel-sogog-sudlal
11, 12 сард 108 хүн осголтын яаралтай тусламж авчээ

ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2,000 орчим иргэн хандаж тусламж авдаг байна. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хүргэгдэн ирдэг байна.

Шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас гэмтэж бэртэн тус төвд ханддаг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан нь өмнөх оны энэ үеэс өссөн дүнтэй гарчээ.

Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Ер нь шинэ жил, баяр наадмын үеэр согтуугаар гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг байна.

иймээс өвлийн улиралд баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол найз нөхөд, хамт олноо гэртээ аюулгүй харьсан эсэхэд зайлшгүй анхаарал хандуулж байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2,000 орчим иргэн хандаж тусламж авдаг байна. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хүргэгдэн ирдэг байна.

Шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас гэмтэж бэртэн тус төвд ханддаг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан нь өмнөх оны энэ үеэс өссөн дүнтэй гарчээ. Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Ер нь шинэ жил, баяр наадмын үеэр согтуугаар гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг байна.

Тиймээс өвлийн улиралд баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол найз нөхөд, хамт олноо гэртээ аюулгүй харьсан эсэхэд зайлшгүй анхаарал хандуулж байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here