Нүүр хуудас Нийгэм Гадаад улсад аялахдаа, хариуцлагатай явахыг уриаллаа!

Гадаад улсад аялахдаа, хариуцлагатай явахыг уриаллаа!

32
0
delhiigeer-aylagchid-group-01
Аялагчдыг хариуцлагатай аялахыг уриаллаа

Гадаад харилцааны яам, “Дэлхийгээр Аялагчид Ворлд Вандерерс” ХХК-ийн хооронд хилийн дээс алхаж, гадаад улсыг зорьж буй монгол иргэдэд шаардлагатай мэдээ,

мэдээллийг хүргэх, хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг 2019 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд ГХЯ-наас АНУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны цар хүрээг өргөжүүлэх, гадаадад зорчих иргэдэд албан ёсны мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг түгээх, “Үүргэвчтэй аялал – 2” нэвтрүүлгийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм.

Олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, 500 гаруй мянган дагагч гишүүдтэй “Дэлхийгээр аялагчид ворлд вандерерс” групптэй ийнхүү хамтран ажиллах болсноор Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг улам сайжруулах,

иргэдийн хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх замаар эх орноо гадаадад сурталчлахад томоохон түлхэц үзүүлэх ач холбогдолтой болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here