Нүүр хуудас Нийгэм Боловсрол Цагаан-Овоо сумын ЕБС-ийн багш Х.Эрболд “Шилдэг багш”-аар шалгарлаа

Цагаан-Овоо сумын ЕБС-ийн багш Х.Эрболд “Шилдэг багш”-аар шалгарлаа

87
0
erbold
Цагаан-Овоо сумын ЕБС-ийн багш Х.Эрболд "Шилдэг багш"-аар шалгарлаа

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан “Эрхэм багш” буриад хэл, соёлын олон улсын уралдаанд Дорнод аймгаас Боловсролын салбарын төлөөлөгчид оролцжээ.

Тэмцээнд ОХУ, Монгол Улсын нийт 30 багш оролцсоноос Цагаан-Овоо сумын ЕБС-ийн багш Х.Эрболд “Шилдэг арга зүйтэй, сайн хичээл заасан багш”-аар шалгарав.

Мөн энэ үеэр Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа Буриадын Боловсрол, шинжлэх ухааны сайд Байр Батарович Жалсановтой ажил хэргийн уулзалт хийж

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш нараас тус улсад багш солилцооны хөтөлбөрт хамруулах талаар санал солилцоод ирсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here