Нүүр хуудас Нийгэм Боловсрол Сурагчид ирэх долоо хоногоос амарна

Сурагчид ирэх долоо хоногоос амарна

466
0
Suragchid
Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай сайдын тушаал гарлаа.

Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна.

Тухайлбал,

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 08 өдрийг дуустал,
Нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал
Нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид зургаадугаар сарын 1-нээс,
3, 5 дугаар ангид зургаадугаар сарын 8-наас,
6-12 дугаар ангид зургаадугаар сарын 15-наас эхлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here