Нүүр хуудас Нийгэм Боловсрол МГТИС-ийн 100, 50 хувийн тэтгэлгийг 49 оюутан авлаа.

МГТИС-ийн 100, 50 хувийн тэтгэлгийг 49 оюутан авлаа.

162
0

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Энэ үеэр анхаарал татсан нэг асуудал нь тус сургуулийн шилдэг 20 оюутан сургалтын төлбөр болон сар бүр амьжиргааны зардал олгох Германы эрдмийн солилцооны алба (ГЭСА)-ны 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургуульдаа суралцахаар боллоо.  Мөн 4-р курсын оюутан П.Тэмүүлэн, А.Мөнхцэцэг, Энэрэл нар ХБНГУ-ын Фрайбергийн ТИС-д 2017-2018 оны намрын семестрт тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг гардан авлаа. ГЭСА-наас олгож байгаа эдгээр тэтгэлэг нь  ХБНГУ-ын Засгийн газрын тэтгэлэг юм. Түүнчлэн үүсгэн байгуулагдсан цагаас хойш уламжлал болсон МГТИС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн 100, 50 хувийн тэтгэлгийг энэ хичээлийн жилд тус сургуулийн бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрийн 49 оюутан авлаа. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтийн үр дүнд энэ тэтгэлгээр оюутнуудаа сургах боломжийг тус сургуульд олгож байгаа юм.

МГТИС-ийн оюутнууд хоёр орны Засгийн газрын санхүүжилттэй дээрх тэтгэлгүүдээс гадна  хамтран ажилладаг түнш компаниудын тэтгэлэгтэй суралцдаг.
МГТИС-ийн оюутнуудад тэтгэлэгтэй суралцах боломж дараа дараагийн жилүүдэд нэмэгдэх бөгөөд өндөр мэдлэг чадвартайн дээр нийгмийн хариуцлагатай инженерүүдийг бэлтгэж буй тус сургууль тэтгэлэг олгохдоо оюутнуудынхаа  сурлагын амжилтаас гадна нийгмийн идэвх, хувь хүний төлөвшилтийг харгалзан олгодог шалгууртай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here