Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Ахмад багш нарын III зөвлөгөөн”-д 200 гаруй багш оролцов

“Ахмад багш нарын III зөвлөгөөн”-д 200 гаруй багш оролцов

71
0
howd-aimag-ahmad-bagsh-nariin-uulzalt-2018
"Ахмад багш нарын III зөвлөгөөн"-д 200 гаруй багш оролцлоо

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг зөвлөгөөнд 200 гаруй ахмад багш оролцож, санал бодлоо илэрхийлж, туршлага, мэдээлэл солилцлоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ үеэр хэлсэн үгэндээ “Боловсролын салбарын өнөөгийн хүрсэн үр дүн, хөгжлийг ахмад багш нарынхаа оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс тэтгэвэртээ гарсан гээд ахмад багш нараа бид орхиж болохгүй. Тэдний мэдлэг, туршлага, арга зүйн зөвлөгөө залуу үед хэрэгтэй учраас салбар яамнаас ахмад багш нартайгаа нягт хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс өнөөдөр төрөлх нутгийн маань ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйд талархалтай байна. Ахмад багш нарынхаа гүйцэтгэж ирсэн үүргийг хүндэтгэж цаашид ч хамтран ажиллаж, тэднээсээ суралцаж мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нь энэ салбарын нэг үнэт зүйл байх ёстой гэдэг агуулгаар энэхүү зөвлөгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байна” гэлээ.

Ахмад багш нарын зөвлөгөөний үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн ИТХ, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав.

Ховд аймгийн ахмад багш нарын зөвлөгөөнийг дөрвөн жилийн хугацаанд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here