Нүүр хуудас Нийгэм БЗД: Хамтын ажиллагааны уулзалт болж байна

БЗД: Хамтын ажиллагааны уулзалт болж байна

41
0
BZD-uulzalt
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраасагаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо,

үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хууль журмыг хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны уулзалтыг өнөөдөр Баянзүрх дүүрэгт хийж байна.

Дашрамд, дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн дунд сургалт, өдөрлөгийг зохион байгуулж, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх дэвшилтэт технологиудыг танилцуулсан үзэсгэлэн худалдааг гаргасан юм.

Уулзалтын үеэр НМХГ-аас агаарын бохирдлын эсрэг хийж гүйцэтгэсэн ажил болон 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, харилцан санал зөвшилцөж байна.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here