Нүүр хуудас Нийгэм БЗД-т 11.593 м.кв талбайд замын тэмдэглэгээ хийжээ

БЗД-т 11.593 м.кв талбайд замын тэмдэглэгээ хийжээ

139
0
zamiin_temdeglegee
БЗД-т 11.593 м.кв талбайд замын тэмдэглэгээ хийжээ

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын болон

орон нутгийн чанартай автозамын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Тухайлбал 2018 он гарснаар дүүргийн хэмжээнд нийт 11.593 м.кв талбайд замын тэмдэглэгээ хийсэн бол 28 байршилд шинээр мэдээллийн болон анхааруулах тэмдэгүүдийг байршуулсан байна.

Түүнчлэн замын хэвтээ тэмдэглэгээ хийх, стандартын бус хурд сааруулагчыг зайлуулах, шаардлагатай газруудад шинээр тавих зэрэг ажлуудыг хийж зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here