Нүүр хуудас Нийгэм Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай байна

Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай байна

291
0
selbiin tow
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл

Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй.

Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

~Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна~

Баянхошуу дэд төвд 162 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн байна. Нийт 14 м өргөн 7.42 км авто зам, 2.5 км үерийн хамгаалалтын далан суваг, 4.65 га газарт тохижилт, ногоон байгууламж, дулааны 11и магистраль шугам өргөтгөх 3.25 км шугамын ажил, төвлөрсөн дулаан хангамжинд холбох 3.2 км шинэ шугам, дэрэлт өргөх насос угсралтын ажил, 5.05 км ус хангамжийн шугам сүлжээ, 8.78 км хорооллын дунд бохир усны шугам, 1000 м3 хүчин чадал бүхий усан сан, 50х30 харьцаатай хоёр давхар бизнес инкубатор, МСҮ-ийн төв, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдэж, бизнес инкубатор төвийн барилгын ажил эхэлсэн, цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна.

Дэд төвд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэнээр СХД-ийн 7, 8, 10, 28 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, Баянхошуу дэд төвийн иргэд усны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломжтой болох юм. Мөн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 63 хүртэл хувиар нэмэгдэж, МСҮТ-өөр дамжуулан мэргэжил олгон, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна.

“Баянхошуу дэд төв 2020 он гэхэд ашиглалтад орно. Дэд бүтцийн ажил гэдэг нь хүнд харагддаггүй дандаа шугам сүлжээний ажил байдаг. Үр дүн нь дэд бүтцийн ажлынхаа дараа бүтээн байгуулалт эхлэхээр харагдана. Үүний өмнө нийгмийн чиглэлтэй барилга баригдаж байна. Энэ төслийн нэг онцлог нь төсөлд өртсөн айлуудын иргэдийг шинэ мэргэжилд сургаж, бизнесийг дэмжих зэрэг боломж олгож байгаа.

Энэ төсөл хэрэгжсэний дараа 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэгт түшиглэн үүнийг хэрэгжүүлнэ. Энэ нь дундаж орлоготой хүмүүст зориулсан төсөл байх юм” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here