Нүүр хуудас Нийгэм Банкны картаар автобусанд зорчих боломжтой

Банкны картаар автобусанд зорчих боломжтой

0

Маргаашнаас эхлэн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцагийг хурааж, нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн цахим картаар хэрэгслээр төлөхөөр болоод буй.

Өдөрт дунджаар 600 мянга гаруй иргэдэд үйлчилдэг автобус, троллейбусанд “Улаанбаатар смарт карт” төдийгүй ХААН банкнаас гаргаж буй нийтийн тээврийн болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “Сити пасс” карт, “Юнител”-ийн NFC сим карт ашиглан утасныхаа сим картыг уншуулан төлбөрөө хийх боломжтой болжээ.

Автобус, троллейбусны төлбөрийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж буйтай холбогдуулан “Улаанбаатар смарт карт” ХХК-иас нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст 20.000 карт үнэ төлбөргүй тарааж байгаа аж.

У.Түшиг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here