Нүүр хуудас Нийгэм Асашёрюүг санасан Япончуудын “СЭТГЭГДЭЛ”

Асашёрюүг санасан Япончуудын “СЭТГЭГДЭЛ”

11
0
asa-awarga-02
Асашёрюүг санасан Япончуудын "СЭТГЭГДЭЛ"
Сүмочдын үсийг 75 нас хүртлээ зассан нэгэн буурал өөд болж салах ёс гүйцэтгэх ёслол Токиод болжээ. Ёслолд Сүмогийн холбооны ерөнхийлөгч, сүмочид зэрэг олон хүн ирсний нэг нь үсчин өвгөнийг “Япон аав минь” хэмээн хүндэлдэг байсан Аса аварга байсан гэнэ.

Аса аварга ажил явдал дуусан дуустал ар гэрийнхэнд нь хань болж суусан бөгөөд сэтгүүлчдийн асуултад “Хааяа гаргачихдаг байсан дэггүй занг минь засах гэж их олон зүйл хэлж өгдөг байсан даа” хэмээн ачтанаа дурссан тухай Японы мэдээллийн сайтуудаар гарчээ.

Сайтуудын сэтгэгдэл хэсэг олон хүн Аса аваргыг санасан нь илт байжээ. Сэтгэгдэлд:

  • Аса ч хүний ач мартдаггүй хүн юм даа.
  • Аса доодох бөхчүүдийнхээ баяр дээр нэг өдрийн шагналын мөнгөө тэр чигээр нь тавьчхаад л явчихдаг байсан. Жаахан сахилгагүйгээс ээ болоод зодог тайлахаас өөр аргагүй байсан ч үнэхээр хүчтэй бөх байсан.
  • Асаг мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Хүний тус мартдаггүй, чигч хүн дээ.
  • Аса дэвжээний дотор ч гадна ч нэг л зангаараа бөх байж дээ.
  • Юм л бол хэл аманд өртчихдөг байсан ч, Аса цаанаа бол шударга, өөрийн гэсэн бодолтой хүн.
  • Шуугиулдаг нөхөр байсан шүү тээ. Гэхдээ одоо бодоод байх нь ээ, тухайн үед хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий их сэвээд байсан тал байгаа байх шүү.
  • Дорж (япон фэнүүд нь ингэж их дууддаг) ч үнэхээр лаг гар шүү. Сүмогийн ертөнцөд эргэж ирээсэй. NHK-гийн сүмогийн тайлбарлагчаар ч байсан яах вэ дээ…г.м

Аварга зодог тайлснаас хойш 9 жил өнгөрчээ. Ийм том хүнээс яаж жоохон хүүхэд шиг алиа хошин зан гардаг байна аа гэмээр түүнийг гайхах хүн олон. Сүмо бөхийн хажуугаар олон төрлийн шоу тэмцээн, рекламд оролцож байсан түүнийг Япончуудын зүрх сэтгэлд хэдийнээ хоногшжээ.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here