Нүүр хуудас Нийгэм Анх удаа байр худалдан авсан, сууц барьсан бол 6 сая төгрөг авна

Анх удаа байр худалдан авсан, сууц барьсан бол 6 сая төгрөг авна

14
0
hurlebaatar
Анх удаа байр худалдан авсан болон сууц барьсан бол 6 сая төгрөг авна

УИХ-аар өнгөрсөн баасан гарагт Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хоёр хууль оруулж батлуулсны нэг нь Татварын багц хууль. Энэ хуульд жилийн 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, 100 мянган төгрөгийн татвар төлнө. Ийм ААН 33387 байна.

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа 6 сая төгрөгийг буцаан олгоно. Одоогийн хуулиар бол дээрх тохиолдолд 3 сая төгрөгийг буцаан олгож буй юм.

Татварын байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байцаагчийн гаргасан акт нь хуульд нийцээгүй, мэдээллийг задруулсан бол 10 хүртэлх жилээр төрийн албан ажиллах эрхгүй байхаар тусгасан.

Татварын шинэ хууль батлагдсанаар 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломж бүрдсэн. Татварын бүртгэл мэдээллийн санг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна. Гааль, татвар хоёрыг мэдээллийн нэг сүлжээнд оруулахаар ажиллаж байна.

Нас барсан хүний татварт төлөх үүрэг өв залгамжлагчид үлдэнэ гэж одоогийн Татварын хууль, Иргэний хуульд заасан байдаг. Хувь хүний татварт төлөх үүрэг өв залгамжлагчид үлдэхгүй.

Шинэ хууль батлагдсанаар Татварын орлого мөнгөн дүнгээр өсөхгүй. 2018 оны төсвийн гүйцэтгэлээр Төсвийн орлого 22 тэрбум төгрөгөөр давж биелсэн.

НӨАТ 190 орчим орны 160 нь нэмүү өртгийн албан татвартай. Үүнээс 3 улс л буцаан олголт хийдгийн нэг нь Монгол Улс.

GoGo Facebook Хуудас

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here