Нүүр хуудас Нийгэм АНХААР: Цахилгааны аюулгүй байдлыг сайтар сахихыг анхааруулав!

АНХААР: Цахилгааны аюулгүй байдлыг сайтар сахихыг анхааруулав!

23
0
galiin-ayul
Цахилгааны аюулгүй байдлыг сайтар сахихыг анхааруулав!

Өчигдөр буюу /2019-02-11/-ний өдөо Дорнод аймгийн Хэрлэн суманд хээрийн түймэр гарсан байна. Тус аймгийн онцгой байдлын алба хаагчид цаг гаруй ажиллаж хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Түймэрт 500 мкв талбай шатсан байна.

Өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай зургаан дуудлага бүртгэгджээ. Үүний дөрөв нь “байшинд гал гарлаа” гэх дуудлага байсан бол хоёр нь “автомашин шатсан дуудлага” байжээ.

Иймд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг галын болон цахилгааны аюулгүй байдлыг сайтар сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Он гарсаар улсын хэмжээнд 740 гаруй объектын гал түймэр бүртгэгдсэн. Түймэрт есөн том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол дөрвөн том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here