Нүүр хуудас Нийгэм АНХААР: Хариуцлагагүй жолооч хүний аминд хүрчээ!

АНХААР: Хариуцлагагүй жолооч хүний аминд хүрчээ!

0
auto-osol
Хариуцлагагүй жолооч хүний аминд хүрчээ!

Нийслэлийн Баянгол дүүрэгт /2019.03.04/-ний өдрийн 12.40 цагийн үед  28 дугаар сургуулийн зүүн талд осол гарсан байна.

Ослыг харсан гэрчүүдийн мэдүүлснээр, зам дагуу зогсож байсан тээврийн хэрэгсэл огцом хөдөлж урдуур явж байсан 40 гаруй настай эмэгтэйг мөргөж, улмаар дээгүүр нь гарсан гэжээ.

Тээврийн цагдаагийн албаныхан хэргийн газарт очиход хохирогч эмэгтэй машины хоёр дугуйн дор орсон байдалтайгаар олдсон байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлэхдээ “Тухайн машины жолооч хөдлөхдөө араагаа сольсон. Тормоз гишгэтэл гэнэт хүн гарч ирж таараад, сандарсандаа хааз, тормоз хоёроо андууран гишгэсэн” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here