Нүүр хуудас Нийгэм Алба хаагчдад аврах хантааз хандивлав

Алба хаагчдад аврах хантааз хандивлав

8
0
awrah-hantaaz
Алба хаагчдад аврах хантааз хандивлав

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг уснаас аврах ажиллагааны зориулалт бүхий 26 ширхэг хантаазыг өнөөдөр ОБЕГ-т хандивлалаа.

Бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг нь Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Галын байгууллагаас буюу 1978-2014 он хүртэл 36 жил ажилласан байна.

Тэрээр сүүлийн жилүүдэд Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн чадавх нэмэгдэж, Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here