Нүүр хуудас Нийгэм Айл өрхүүд “ШАР УСНЫ ҮЕР”-т автах эрсдэлтэй байна

Айл өрхүүд “ШАР УСНЫ ҮЕР”-т автах эрсдэлтэй байна

260
0
шар усны үер
Айл өрхүүд "ШАР УСНЫ ҮЕР"-т автах эрсдэлтэй байна

Онцгой комиссын хурлаар шар усны үерийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд эрсдэлтэй бүсийг хэлэлцсэн.

Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын долоон багийн 98 өрх айл усны үерт автагдсан байдалтай байна. Харин 11 багийн 182 өрх айл үерийн усанд дахин автагдах магадлалтай байгааг Баян-Өндөр сумаас мэдээллэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тусламжтайгаар таван багт 10 машин шороо буулгаж далан байгуулжээ. Цаашид 13 багт 70 машин шороо, хайрга хэрэгтэй байгаа гэсэн юм. Багуудын гудамж дунд, усны хоолойн, гуу жалганд шинээр голдирго үүсгэх техник шаардлагатай гэсэн хүсэлтийг багаас ирүүлсний дагуу холбогдох албанаас шийдвэрлэн ажиллаж байна. Гэсэн ч иргэд хувийн эд хөрөнгө хашаа хороо, бохиртоо өөрсдөө эзэн болж хамгаалалт хийх шаардлагатайг холбогдох албанаас мэдэгдлээ. Мөн байгалийн голидорлыг өөрчилж, зөвшөөрөлгүй газарт буусан айл өрх, барилга байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авна. Учир нь хэн нэгний эрх ашигаас болж орон нутаг ихээхэн хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж ажиллаж байна гэсэн юм.

Харин Жаргалант сумын тухайд цас хайлсантай холбоотойгоор гурван айл усанд автаж хүндрэлтэй нөхцөлд байна гэнэ. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай. 2017 онд Жаргалант суманд үерээс хамгаалах шаардлага бүхий 63 сая төгрөгийн зураг төсвийг гаргасан. Хэрвээ энэ зураг төслийн дагуу далан барих ажил хйигдвэл ямарваа эрсдлээс холдох боломжтой гэдгийг Жаргалант суман засаг дарга илэрхийллээ.

Мөн онцгой комиссын бие бүрэлдэхүүн цаг үеийн хүндрэлтэй үед өдөр шөнөгүй уйгагүй ажиллаж байгаа,ялангуяа багийн ажлын албад, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн газар, онцгой байдлын газар, хотын захирагчийн алба, баян өндөр сумын тодорхой тооны төрийн албан хаагчдад нийт Орхончуудын өмнөөс талархал илэрхийллээ. Манай аймгийн тухайд сар шинийн битүүний өдрөс эхлэн шүлхийтэй тэмцэх, мөн шар усны үерээс урьдчилан сэргийлэх зэрэгт уйгагүй ажиллаж байгаа алба хаагчид байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here