Нүүр хуудас Нийгэм Ажлын байрандаа байгаагүй бол ХАРИУЦЛАГА тооцно!

Ажлын байрандаа байгаагүй бол ХАРИУЦЛАГА тооцно!

28
0
nalaih
Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2019-02-13/

Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга мэдээлэл хийлээ.

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид 14:00 цагаас 15:30 цагийн хооронд дүүргийн дэргэдэх болон харьяа байгууллагуудын ажлын цаг ашиглалтын байдалтай газар дээр нь танилцаж, хяналт тавин цаг бүртгэж ажилласан.

Дүүргийн хэмжээнд нийт 49 байгууллагын 1500 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байгаагаас 153 ажилтан, албан хаагч өвчтэй, чөлөөтэй, жирэмсний болон ээлжийн амралттай байна.

Тухайн өдөр ирбэл зохих 1211 ажилтнаас 1000 гаруй ажилтан албан хаагч ажлын байрандаа үүрэгт ажлаа хийж байсан бол 70 ажилтан албан хаагч, тайлбартай чөлөө авсан байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар албан байгууллагын удирдлагуудыг ажлын цаг ашиглалт, хяналтаа сайжруулж ажиллахыг үүрэг болгоод дараагийн удаа шалтгаангүйгээр ажлын байрандаа байгаагүй албан хаагч болон удирдлагад хатуу арга хэмжээ тооцохыг санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here