Нүүр хуудас Нийгэм Автомашины дугаар 2,7 төгссөн бол энэ сард татвараа төлнө

Автомашины дугаар 2,7 төгссөн бол энэ сард татвараа төлнө

0
teewriiin-tatwar-2019
Автомашины дугаар 2,7 төгссөн бол татвараа төлнө

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн сараас эхэлсэн.

Автомашины дугаар 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар, 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус албан татвараа төлөх юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here