Нүүр хуудас Нийгэм Аврагчид угаартсан иргэний амь насыг хамгаалжээ

Аврагчид угаартсан иргэний амь насыг хамгаалжээ

169
0
иргэний амь насыг авран хамгаалав
иргэний амь насыг авран хамгаалав

Аврагчид угаартсан иргэний амь насыг авран хамгаалав

Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт энэ сарын 4-ний шөнийн 02 цаг 10 минутад гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр шатсан байдалтай байжээ. Аврагчид утаанд угаартсан 56 настай иргэн Д-г аварч, нийт 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан аж.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраасан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here