Нүүр хуудас Гадаад мэдээ “KFC”-ээс махны үнэртэй ЛАА худалдаанд гаргажээ

“KFC”-ээс махны үнэртэй ЛАА худалдаанд гаргажээ

0
mahnii-unertei-laa
"KFC"-ээс махны үнэртэй ЛАА худалдаанд гаргажээ

Лаа хэмээх зүйл нь хүн төрөлхтний хэрэглээнээс мөнхөд гарахгүй зүйлсийн нэг байж мэдэх юм. Бяцхан гал нь хүний сэтгэлд гэрэл нэмж, баяр баясал нэмдэг. Лааг үнэр болон өнгөөр нь дэлхийн улс болгон өөр өөр зүйлд ашигласаар ирсэн ч байдаг.

Тэгвэл маханд дурлагчдад зориулагдсан тахиан махны шүүс, шөлний үнэрийг зэрэг гаргадаг үнэрт лаа худалдаанд гарсан байна.

mahnii-unertei-laa-kfc
ааг асаахад шарсан тахиан мах, тахианы шөлний үнэр анхилах аж

Түргэн хоолны сүлжээний анхдагчдын нэг KFC-ийн Их Британи дахь салбараас уг лааг худалдаанд гаргаж буй гэнэ. Ердөө 230 ширхгийг үйлдвэрлэсэн лааг асаахад шарсан тахиан мах, тахианы шөлний үнэр анхилах аж.

Их Британийн KFC-ийнхнээс шөлний үнэртэй лааны хайлсан тосыг уухгүй байхыг анхааруулж буй гэнэ. Учир нь жинхэнэ шөлөөр бус харин шөлний үнэрийг гаргах тусгай химийн бодис бүхий жинхэнэ лаа гэдгийг хүмүүс анзааралгүйгээр эрүүл мэндээ эрсдэлд оруулах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here