Нүүр хуудас Гадаад мэдээ Bitfinex арилжааны газар нь IEO гаргаж санхүүжилт татна

Bitfinex арилжааны газар нь IEO гаргаж санхүүжилт татна

10
0
bitfinex
Bitfinex арилжааны газар нь IEO гаргаж санхүүжилт татна

Bitfinex нь төлөвлөж буй IEO-доо зориулан 1 тэрбум ам.долларын санхүүжилтийг татахаар ажиллаж байна. Дэлхийн томоохон криптовалют арилжааны газруудын нэг болох Bitfinex-ын хувь эзэмшигч Зжао Донг нь сурталчилгааны шинжтэй шинэ материалыг олон нийтэд ил болгожээ.

Уг материалд дурдсанаар Bitfinex нь IEO буюу initial exchange offering олон нийтэд санал болгож, 1 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байгаа юм. Уг мэдээллийг Зжао Донг нь 5 сарын 4-нд Twitter-тээ жиргэсэн байна.

Дашрамд хэлэхэд Bitfinex арилжааны газар болон Tether (USDT)-ын ард байдаг компани нь iFinex билээ. Компанийн экосистемд ашиглагдах LEO нэртэй токеныг мөн арилжаа дээр санал болгон худалдаалах ажээ.

LEO нэртэй токеныг эзэмшигчид нь криптогоос криптог арилжих шимтгэл багыг төлөхөөс гадна, Bitfinex, EOSfinex дээр хөнгөлөлттэй үнээр арилжаа эрхлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here