Нүүр хуудас Гадаад мэдээ 24000 ширхэг жигнэмэг ашиглан “Мона Лиза”-ийн ХӨРӨГ бүтээжээ

24000 ширхэг жигнэмэг ашиглан “Мона Лиза”-ийн ХӨРӨГ бүтээжээ

182
0
Mona_Liza
24000 ширхэг жигнэмэг ашиглан “Мона Лиза”-г бүтээжээ

Японы хойд нутгийн Сайтама мужийн Сока хотод будааны 24000 ширхэг жигнэмэг ашиглан “Мона Лиза”-гийн аварга том хөргийг бүтээсэн байна.

Энэ нь будааны жигнэмэгээр бүтээсэн хамгийн том шигтгэмэл зураг /мозаик/ болж, “Геннис”-ийн шагнал хүртжээ. Бямба гарагт гимнастикийн талбайд эхэлсэн уг уран бүтээлийг бүтээх ажилд Сока хотын 200 гаруй оршин суугч оролцсон бөгөөд тэд долоон өнгийн “Сэмбэй” жигнэмэг ашиглаж, гэрэл сүүдрийн ялгарлыг дүрсэлсэн ажээ.

13 метр урт, 9 метр өргөн зургийн сүүлийн жигнэмэгүүдийг хотын дарга болон бусад төлөөлөгчид байрлуулсан ба “Геннис”-ийн дээд амжилтын шагналыг гардуулах ёслол мөн ням гарагт болсон байна.

“Үнэхээр хөгжилтэй байлаа” гэж гэр бүлийнхэнтэйгээ хамт “Мона Лиза”-г бүтээхэд оролцсон 7 настай Мэй Хамано хэлжээ. Харин шагнал гардуулах ёслол дуусмагц уран зургийн хувилбарыг буулгаж, “Сэмбэй” жигнэмэгүүдийг үнэгүй бэлэг болгон хүмүүст тараасан ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here