Нүүр хуудас Гадаад мэдээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цөөн тоот үндэстний спортын чуулган боллоо.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цөөн тоот үндэстний спортын чуулган боллоо.

120
0

7 сарын 12-нд  Өвөр Монголын Өөртөө Засах Орны IX удаагийн Цөөн тоот үндэстний Уламжлалт спортын чуулган Хөлөнбуйр хотын Шинэ хот дүүргийн спортын талбайднээлтээ хийж  морин спорт, тэмээний уралдаан, бөх, сур харвалт, монгол шатар, зэвсгийн эрдэм, Хятад маягийн бөх, бялуу, дүүжин зэрэг уралдааны төрөл зүйлүүдээр оролцлоо. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цөөн тоот үндэстний спортын чуулган дөрвөн жилд нэг удаа болдог. 1985 оноос эхлэн зохиогдсон бөгөөд өдгөө нийт IX удаа зохион байгуулагдаж байна. Тус удаагийн Цөөн тоот үндэстний спортын чуулганыг Үндэстэн ба шашны хэрэг эрхлэх зөвлөл, Спортын товчооноос санаачилж, Хөлөнбуйр хотын Ардын Засгийн газраас зохион байгуулж байгаа юм.

Хөххот, Бугат, Хөлөнбуйр зэрэг 12 хотын 1900 гаруй төлөөлөгчид ширүүн өрсөлдсөн үндэстний энэхүү наадам нь Өвөр Монголын хурдан морины уралдаан, бөх, нум сум харваа, шатар, Хятад маягийн бөх зэрэг үндэстний спортын томоохон үйл ажиллагаа бөгөөд соёл урлагийн тоглолтыг ч хамарч, үндэстний соёлыг улам хөгжүүлэн төгөлдөржүүлж байдаг. Дараагийн арав дахь наадам нь 2021 онд Улаанцав хотод зохион байгуулагдах болно. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн Өвөр Монголын Үндэстний цөөнхийн IX удаагийн спортын уламжлалт наадам 7-р сарын 15-нд Хөлөнбуйрын хотын Спортын ордонд амжилт дүүрэн өндөрлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here