Нүүр хуудас Гадаад мэдээ Японы шинэчлэлийн намын үндэслэгч, Ерөнхий сайд асан насан өөд болжээ.

Японы шинэчлэлийн намын үндэслэгч, Ерөнхий сайд асан насан өөд болжээ.

121
0

1994 онд есөн долоо хоногийн хугацаанд Японы Засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайд асан Цүтомү Хата 82 насандаа Японы нийслэл дэх гэртээ насан өөд болжээ. Энэ тухай даваа гарагт NHK телевиз мэдээлжээ.                    Ц.Хата 1935 онд Токио хотод төрсөн ба тэрбээр удам дамжсан улс төрч хүн юм. Түүний эцэг парламентын доод танхимын гишүүнээр Либераль ардчилсан намаас сонгогдон ажиллаж байжээ. Ерөнхий сайд асан Ц.Хата нийслэлийн “Шэйсио” их сургуулийн эдийн засгийн факультетыг төгсч улмаар “Одакю” автобусны компанид ажилд оржээ. Тус компанид 9 жил ажиллахдаа жирийн кондуктороос хэлтсийн дарга хүртэл дэвшжээ. 1969 онд эцгийн зам мөрөөр явахаар шийдэн улс төрийн карьераа эхэлсэн юм.

Засгийн газрыг тэргүүлэхийн өмнө Ц.Хата шадар сайдаар ажиллаж байсан ба 1993-1994 онд тэрбээр Гадаад хэргийн сайд, 1991-1992 онд Сангийн сайдын албыг хашиж байжээ. Ц.Хата нь жил хагасын хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан Японы шинэчлэлийн намын үндэслэн байгуулагчийн нэг юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here