Нүүр хуудас Гадаад мэдээ Энэтхэгт зулайгаараа нийлсэн ихрүүдийг салгажээ.

Энэтхэгт зулайгаараа нийлсэн ихрүүдийг салгажээ.

76
0

Энэтхэгийн мэс засалчид зулайгаараа нийлсэн сиамын ихрийг салгасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ. “Бүх Энэтхэгийн Анагаахын ШУА” нийгэмлэгийн харьяа эмнэлгийн 30 эмчээс бүрдсэн баг өчигдөр 16 цагийн турш хагалгаа хийсний эцэст хоёр настай Жага, Калиа хэмээх ихэр хөвгүүдийг салгаж чадсан байна.

Хөвгүүдийн цусны судас, тархины эд эсээрээ нийлсэн байдалтай төрсөн аж. Энэ нь маш ховор тохиолдол гэнэ. Тодруулбал, ийм тохиолдол гурван сая төрөлт тутамд нэг гардаг байна.

Тус эмнэлгийн захирал Рэндип Гулериа хэлэхдээ “Хагалгаа амжилттай болсон гэж хэлэхэд арай эрт байна. Наад зах нь 18 хоног хүүхдүүдийн биеийн байдлыг ажиглах хэрэгтэй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here