Нүүр хуудас Гадаад мэдээ Шинээр нээгдэх “крипто арилжааны төв”-д технологийн шийдлийн тусламж үзүүлнэ

Шинээр нээгдэх “крипто арилжааны төв”-д технологийн шийдлийн тусламж үзүүлнэ

63
0
LSE
Шинээр нээгдэх крипто арилжааны төвүүдэд технологийн шийдлийн тусламж үзүүлнэ

Лондоны хөрөнгийн бирж нь Хонконгт үүсгэн байгуулагдах криптовалют арилжааны газарт зориулан тусгай технологиор хангахаар болсон байна.

“London Stock Exchange” группийн мэдээлснээр Хонконгт төвтэй ATOM Group санхүүгийн технологийн фирмийн нээж буй AAX гэх шинэ криптовалют арилжааны платформын арилжаа тохируулах програмын хэсгийг нь Лондоны хөрөнгийн бирж хийж өгөх юм.

2019 оны эхний хагаст AAX албан ёсоор нээлтээ хийхийн зэрэгцээ дээрх төрлийн технологи ашиглаж байгаа анхны криптовалют арилжааны газар болно.

“London Stock Exchange” буюу Лондоны хөрөнгийн бирж нь Хонконгийн хөрөнгийн бирж /HKEX/ болон Сингапурын бирж (SGX)-д техникийн шийдлийн туслалцаа үзүүлдэг байна.

Шинээр нээгдэх криптовалют арилжааны платформын аюулгүй байдал тал дээр нь ATOM Group ихээхэн анхаарч, АНУ-д төвтэй “Kroll” нэртэй кибер аюулгүй байдлын фирмтэй хамтрахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here