Нүүр хуудас Гадаад мэдээ ХЯТАД: Ибинь хотод 5.3 баллын газар хөдлөлт болжээ

ХЯТАД: Ибинь хотод 5.3 баллын газар хөдлөлт болжээ

21
0
gazar-hodlolt
Ибинь хотод 5.3 баллын газар хөдлөлт болжээ

БНХАУ-ын Сычуань мужийн Ибинь хотын Гун шяньд энэ сарын 3-нд 08:48 цагт 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Далайн түвшнээс дээш 957 метрт болсон эл газар хөдлөлт 15 км газрыг хамарсан байна.

Хятадын төв телевизийн мэдээлснээр дээрх газар хөдлөлтийн улмаас том хэмжээний хохирол учраагүй ч цэргийн ангийн албан хаагчид газар хөдөлсөн бүсэд авран туслах ажиллагаа зохион байгуулж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Хятадын Сычуань муж газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг бөгөөд 2008 онд сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй найман баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 87 мянган хүн амиа алдаж, 374 мянган хүн бэртэж гэмтсэнээс гадна 4.8 сая орчим хүн орон гэргүй болж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here