Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын галт тэрэг туннелийн хана мөргөжээ.

Хятадын галт тэрэг туннелийн хана мөргөжээ.

73
0

Хятадын баруун хойд хэсгийн Шанси мужид 2017 оны 8 сарын 10-ны  орой галт тэрэг осолдсоноос 36 хүн амь үрэгдэж, 13 хүн гэмтэж бэртсэн осол гарчээ. Сичуань мужийн Ченду хотоос Лоян хот хүрэхээр явж байсан галт тэрэг туннелийн хана мөргөн осолдсон байна. Одоогоор ослын шалтгаан болон галт тэрэгний хэдэн вагон осолд өртсөн нь тодорхойгүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Хятадад жил бүр 260 мянган хүн замын ослын улмаас амь үрэгддэг аж. Энэ нь 100 мянган хүн тутамд авч үзвэл 18,8 хувьтай буюу өндөрт тооцогдож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here