Нүүр хуудас Гадаад мэдээ Хуванцар савны үйлдвэрлэлд жин дарах “Coca-Cola”

Хуванцар савны үйлдвэрлэлд жин дарах “Coca-Cola”

5
0
coca-cola
Хуванцар савны үйлдвэрлэлд жин дарах "Coca-Cola"

Дэлхийн дийлэнхи хүмүүсийн хамгийн дуртай ундаа, цангааг хамгийн сайн тайлагч гээд олон зүйлээр нэрд гарсан бүтээгдэхүүн бол “Coca-Cola” хэмээх ундаа юм.

Тус компани жилд 3 сая тонн хуванцар сав үйлдвэрлэдэг тухайгаа анх удаа мэдэгджээ. Энэ нь 1 минутанд 200 мянган сав үйлдвэрлэдэг гэсэн үг юм.

Дээр дурдагдсан тоо нь “Coca-Cola” компанийн 2017 онд үйлдвэрлэсэн нийт хуванцар савны тоог харуулж байгаа аж. Тус компани 500 мл-ийн савлагаатай бүтээгдэхүүн гаргаж эхэлснээс хойш жилд 108 тэрбум орчим хуванцар сав үйлвэрлэдэг болжээ.

Энэ нь дэлхийн хэмжээнд нэг жилд үйлдвэрлэдэг хуванцар савны нийт хэмжээний тавны нэг хувиас ч илүү юм. Дэлхийд жилд 500 орчим тэрбум хуванцар сав үйлдвэрлэдэг байна.

“Coca-Cola” компани нь ил тод байдлыг хангахын тулд хэчнээн хуванцар сав, баглаа боодол үйлдвэрлэдгээ мэдэгдсэн “Марс”, “Nestlе”, “Danone” зэрэг 31 компанийн нэг боллоо. Эдгээр компани бүгд нийлээд жилд 8 сая тонн хуванцар сав үйлдвэрлэдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here