Нүүр хуудас Гадаад мэдээ “Фэйсбүүк” компани криптовалютын төслөө танилцуулна

“Фэйсбүүк” компани криптовалютын төслөө танилцуулна

10
0
facebook
"Фэйсбүүк" компани криптовалютын төслөө танилцуулна

Сошиал медиа салбарын тэргүүлэгч Фэйсбүүк энэ сард криптовалютын төслөө танилцуулах ажээ. Төсөл эхэлснээр фэйсбүүкийн ажилтнууд цалингийнхаа зарим хэсгийг уг койноор авах боломжтой болно гэсэн мэдээг 6-р сарын 5-нд CNBC нийтэлжээ.

Уг мэдээллийн онцолсноор Фэйсбүүк цаашид дижитал хөрөнгө нь бүхэлдээ төвлөрсөн биш гэдгийг батлах зорилгоор гуравдагч талуудад криптовалютынхаа хяналтыг шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэжээ.

Гуравдагч талын байгууллагууд нь Фэйсбүүкийн үндсэн токений сүлжээн дэх шилжүүлгийг баталгаажуулах node-үүд болох боломжтой бөгөөд node болоход 10 сая долларын хураамж төлөх юм байна.

WhatsApp, Мессэнжер болон Инстаграмаар төлбөр төлөх боломжтой уг stablecoin нь мөн биет АТМ болон бусад төхөөрөмжүүдэд хэрэглэх боломжтой байх аж.

Фэйсбүүкийн криптовалютын талаар өнгөрсөн хэдэн сарын турш янз бүрийн таамаг, мэдээллүүд гарсан. Энэ долоо хоногийн эхээр, Financial Times-д АНУ-ын таваарын биржийн хороо Фэйсбүүкийн гаргах stablecoin-ын талаар ярилцаж байна гэсэн мэдээллийг нийтэлсэн.

5-р сард, Фэйсбүүк нь нууцалж буй төсөлдөө зориулан “Libra” гэсэн барааны тэмдгийг авчээ. Адил эх сурвалжууд Фэйсбүүк койн хөгжүүлэхээр санхүүгийн фирмүүдийг нэгтгэж байна, мөн Төслийн нэр нь Libra гэх зэргээр дурдаж байсан.

Энэ сард Фэйсбүүк нь санхүүгийн шинэ финтек компани болох Libra Networks ХХК-ийг Швейцар дахь Женевийн худалдааны танхимд бүртгүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here