Нүүр хуудас Гадаад мэдээ Уэльсийн хунтайжийн 70 насны ой тохиож байна

Уэльсийн хунтайжийн 70 насны ой тохиож байна

60
0
huntaij-uils
Уэльсийн хунтайжийн 70 насны ой тохиож байна

Уэльсийн хунтайж Чарльз өнөөдөр 70 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрийн баяраа тохиолдуулан Британийн “Country life” cэтгүүлд ярилцлага өгчээ.

Энд хунтайжийн гэр бүлийн зургийг нийтлэснээс гадна хунтайж Чарльз гургуулын нухшин бялуу амталж, гэртээ улаан хэрэм үржүүлж, энэ тэрүүгээр гүйлдэхэд нь дуртай байдаг тухайгаа сэтгүүлд ярьсан байна.

Мөн тэрбээр өдрийн хоол иддэггүй, Энэтхэгийн баруун Бенгал мужид ургадаг “Даржелин” хэмээх цайг сүү, зөгийн балаар амтлан уух дуртайгаа өгүүлжээ.

Уэльсийн хунтайжийн 70 насны ойг тохиолдуулан Букингемийн ордонд үдэшлэг болж, Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабет хүүдээ зориулж үг хэлэх юм байна. Мөн Лондон цамхаг, Лондон дахь язгууртнуудын цэцэрлэгт хүрээлэнд ёслолын буудлага буудна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хатан хаан хоёрдугаар Элизабет болон Эдинбургийн гүн, хунтайж Филип нарын ууган хүү Чарльз Филип Артур Жорж, эзэн хааны гэр бүлийнхнээс хаан бололгүй хамгийн удаан хүлээж буй гишүүн болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here