Нүүр хуудас Гадаад мэдээ Унгарын дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолджээ!

Унгарын дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолджээ!

5
0
Hungary-usan-ongots-osoldjee
Унгарын дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолджээ!

Унгарын Дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолдсоны улмаас БНСУ-ын долоон иргэн амиа алдаж, 19 хүн сураггүй болсон тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ пүрэв гарагт мэдээлжээ.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 21 цагийн орчимд өөр завьтай мөргөлдсөний улмаас осолдсон усан онгоцон дээр БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн байжээ.

ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, сураггүй болсон 19 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орж байгаатай холбоотойгоор эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа аж.

“Унгар дахь БНСУ-ын Элчин сайдын яам аврах багийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч, Унгарын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна” гэж ГХЯ-наас мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here