Нүүр хуудас Гадаад мэдээ Унгарын Будапешт хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орчим улсын...

Унгарын Будапешт хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орчим улсын баг тамирчид өрсөлдөж байна.

279
0

Унгарын Будапешт хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээн 7 сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд болж  АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Австрали, Япон, БНСУ, Итали, Франц тэргүүтэй 90 орчим улсын баг тамирчид өрсөлдөнө.

1973 оноос хойш зохиогдож буй усан спортын дэлхийн аваргад АНУ-ын тамирчид 232 алт, 181 мөнгө, 127 хүрэл, нийт 540 медаль хүртсэн амжилтаар бүх улс орнуудыг амжилтаараа тэргүүлдэг.

Харин БНХАУ 118 алт, 83 мөнгө, 65 хүрэл, нийт 266, ЗХУ-ОХУ 98 алт, 84 мөнгө, 75 хүрэл, нийт 257, Австрали 79 алт, 83 мөнгө, 64 хүрэл, нийт 226, хуучнаар Зүүн Герман 51 алт, 44 мөнгө, 27 хүрэл, нийт 122 медальтай эхний тавд бичигддэг аж.

Хамгийн сүүлд 2015 онд ОХУ-ын Казань хотод болсон дэлхийн аваргад БНХАУ-ын баг тамирчид хамгийн хүчирхэг байж, медалийн тоогоор тэргүүлсэн. Тэд 15 алт, 10 мөнгө, 10 хүрэл, нийт 35 медаль авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here