Нүүр хуудас Гадаад мэдээ Туркд төрийн эргэлт хийх оролдлого гарсан өдөр 7-р сарын 15-ныг Үндэсний баярын...

Туркд төрийн эргэлт хийх оролдлого гарсан өдөр 7-р сарын 15-ныг Үндэсний баярын өдөр болгохоор шийдвэрлэжээ

137
0

Туркд  төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний нэг жилийн ойд зориулан Стамбул хотноо томоохон цуглаан болж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үг хэлсэн байна. Одоогоос яг нэг жилийн өмнө 2016  оны  7-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Туркэд төрийн эргэлт хийх оролдлого гарсныг дарсан юм.

Өнгөрсөн жилийн гол үйл явдал болсон Босфорын хоолой дээгүүрх гүүрэн дээр энэ цуглаан болсон байна. Энэ гүүрийг одоо “7-р сарын 15-нд хохирогчдын шүүр” хэмээн нэрийдэхээр болж байгаа бөгөөд нэг жилийн өмнөх үйл явдалд зориулсан дурсгалыг энд барьсныг Ерөнхийлөгч Эрдоган нээсэн байна.  Энэ гүүрэн дээр төрийн эргэлт хийх гэсэн цэргийнхэн болон жирийн иргэдийн дунд мөргөлдөөн болж 34 иргэн амь үрэгдсэн. Ерөнхийлөгч Эрдоган парламентын хуралдааныг дуусган Анкара хотоос Стамбул руу онгоцоор хүрэлцэн ирсэн бөгөөд түүний онгоцыг бөмбөгдөгч онгоцууд хамгаалж иржээ.

Туркийн ард түмэн эх орноо хамгаалахын тулд юугаа ч зоиослоход бэлэн гэдгээ нотолсон хэмээн Эрдоган үгэндээ онцолсон байна. “Тэр шөнө хүмүүсийн гарт буу байгаагүй юм, тэдний гарт туг байсан, хамгийн гол нь тэдэнд итгэл байсан” хэмээн  Эрдоган хэлжээ.

Олонд хандан хэлсэн үгэндээ Эрдоган хуйвалдагчдад цаазын ял оноохыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн 150 мянган албан хаагчийг энэхүү төрийн эргэлтэд хамаатай гэж үзэн ажлаас нь чөлөөлж, 50 гаруй мянган хүнийг баривчилсан юм. Туркийн сөрөг хүчнийхэн Эрдоганы энэ байр суурийг сөрөг дуу хоолойг нухчин дарах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа.

Долдугаар сарын 15-ны Туркийн Үндэсний баярын өдөр болгохоор шийдвэрлэжээ. Туркийн Ерөнхий сайд Бинали Илдирим парламентын тусгай хуралдаанд хийсэн мэдээлэлдээ “Долдугаар сарын 15 бол Туркийн тусгаар тогтнолын төлөөх хоёрдугаар дайн байсан” хэмээн хэлжээ. 1920-иод оны эхэн үед нэгдсэн Турк улсыг байгуулах үйл явцыг тусгаар тогтнолын төлөөх нэгдүгээр дайн хэмээн томъёолж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here