Нүүр хуудас Гадаад мэдээ Твиттерийн CEO Жек Дорси биткойны хэрэглээнд итгэл үзүүлэв 

Твиттерийн CEO Жек Дорси биткойны хэрэглээнд итгэл үзүүлэв 

12
0
Twitter-ceo
Твиттерийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Жек Дорси

Твиттерийн CEO Жек Дорси Биткойныг интернетийн үндсэн мөнгөн дэвсгэрт болно гэдэгт итгэсэн хэвээр буйгаа илэрхийллээ.

Дэлхийн хамгийн том нийгмийн харилцааны сайтуудын нэг болох Твиттерийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Жек Дорси нь криптовалютад ихээхэн элэгтэй ханддаг нэгэн билээ.

Тэрбээр хоёрдугаар сарын 2-нд өгсөн ярилцлагадаа “Биткойн бол интернет дээр төрж, боловсронгуй болж, шалгагдаж туршигдсан эд.

Интернетийн бүтээгдэхүүн. Интернетийн үндсэн валют нь Биткойн байх боломжтой” гэж ээ.

Дорси нь мобайл төлбөр тооцооны Square компанийн үүсгэн байгуулагч, CEO-гоор ажилладаг бөгөөд уг компани нь хэрэглэгчдийг Биткойн арилжихыг зөвшөөрсөн байдаг.

Дашрамд хэлэхэд Square нь өнгөрсөн 2018 онд “Yahoo Finance”-аас оны хамгийн шилдэг компаниар тодорсон юм.

Түүнээс нэг сарын өмнө “Square” нь 2018 оны 3 дугаар улиралд 43 сая долларын Биткойны орлоготой ажилласан болохоо зарлаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here