Нүүр хуудас Гадаад мэдээ ТАЙЛАНД: Агаарын бохирдол ихтэй учир, сургуулиуд хаалгаа барьжээ!

ТАЙЛАНД: Агаарын бохирдол ихтэй учир, сургуулиуд хаалгаа барьжээ!

20
0
agaariin-bohirdol-thailand
Агаарын бохирдол ихтэй учир, сургуулиуд хаалгаа барьжээ!

Тайландын нийслэл Бангкок хотод утаат манан үүсгэсэн агаарын бохирдлын улмаас 400 гаруй сургууль хүүхдүүдээ долоо хоног амраахаар болсон байна.

Тус хотод PM 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцроос үүдэлтэй агаарын бохирдол урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд буй аж.

Албаныхан агаарын бохирдлын шалтгааныг тээврийн хэрэгслийн утаа, барилгын ажил, үйлдвэрүүдийн бохирдол, таримал ургамлуудыг шатаах зэргээс үүдэлтэй гэж үзэж байна.

Мөн өнөөг хүртэл хэрэгжүүлсэн агаар цэвэршүүлэх оролдлогууд нь бүтэлтэй болоогүй гэсэн шүүмжлэл байна. Тайландын Засгийн газраас үүл буудаж хиймлээр бороо оруулах, замын хөдөлгөөнийг багасгах, гудамж талбайг чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч буй юм байна.

Ирэх долоо хоногт болох Цагаан сарын үеэр хүмүүсийг хүж утлага асаах, галын наадам хийх, салют буудуулах зэрэг заншлаа хийхгүй байхыг хүсчээ.

Дэлхийн агаарын чанарын үзүүлэлтээр Бангкок хотын бохирдол 170 буюу хортой гэсэн хэмжүүрийг зааж буй юм байна. Гэхдээ энэ нь агаарын бохирдлын хэмжээгээрээ 390 буюу аюултай түвшин зааж байгаа Шинэ Дели хотын түвшинд хүрээгүй болохыг харуулж байна.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here