Нүүр хуудас Гадаад мэдээ Супер модель бүсгүйн ээдрээт амьдрал НОМ болон хэвлэгдлээ

Супер модель бүсгүйн ээдрээт амьдрал НОМ болон хэвлэгдлээ

26
0
Gisele Bundchen-shine-nom-01
Бразилын нэрт загвар өмсөгч, супер модель Жизель Бундхены “Lessons: My Path to a Meaningful Life” номын борлуулалт өндөр байна

Улиран одож буй 2018 онд хүмүүсийн анхаарлыг татсан олон сонирхолтой ном худалдаанд гарч, бестселлер болоод байна.

Тэгвэл тэдний нэг болох Бразилын нэрт загвар өмсөгч, супер модель Жизель Бундхены “Lessons: My Path to a Meaningful Life” ном нь маш сайн борлуулалттай байгаа юм.

gisele bundchen
Түүний хуучин хайр дурлал Леонардо Ди Каприо

Сургамжууд: Утга учиртай амьдралын төлөөх миний зам мөр” нэртэй уг номонд Жизель Бразилын ядуу тосгонд өнгөрүүлсэн хүүхэд нас, хөл нүцгэн харайлгаж явсан багын дурсамжууд, олон улсад алдаршсан супер моделийн карьер, Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприотой яагаад бүтээгүй,

дэлхийн спортын супер од Том Брэдитэй хэрхэн 2 удаа хуримласан, тэдний амьдрал дардан байгаагүй, ээж болохын жаргал зэрэг хувийн амьдралын олон дурсамжийг уншигчидтай хуваалцжээ.

Тэрбээр хүүхэд байхдаа ангийнхаа хамгийн чацархаг охин байсан тул байнга шоолуулдаг байсан, дотуур хувцасны загвар өмсөгчийн карьер болох Victoria Secret-ийг яагаад орхисон, эмэгтэй хүн санхүүгийн тал дээр бусдаас хараат бус карьер үүсгэж чадах нь ямар ач холбогдолтой тухай өөрийн үзэл бодлын өнцгийг өгүүлжээ.

~Супер од, модель бүсгүйн ээдрээт амьдралын замнал НОМ болон хэвлэгдлээ~

Энэ жил 38 настай Жизель Бундхен нь олон улсад алдартай загвар өмсөгчөөс гадна дуучин, жүжигчин, сайн үйлсийн төлөө кампанит ажил өрнүүлэгч, НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөрийн сайн санааны төлөөлөгч гэдгээрээ ч танигдсан нэгэн билээ.

Дашрамд хэлэхэд түүний бичсэн номыг Зул сарын баярыг тохиолдуулан хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм. Amazon дээр hardcover (цаасан) хувилбар нь 28$-16$ болж хямдарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here